2018-04-12
Үсээ хэрхэн зөв угаах вэ?

Yсийг норгоод шампуунаа алганы хонхорт тааруулж хийгээд алгандаа хавсарч байгаад үсэндээ хурууны өндгөөр тарааж түрхээд массажлаж угаана. Энэ үед хөөсрөхгүй байсанч заавал 2-3 минут массажлах хэрэгтэй. Дараа нь дахиад 2 дахь удаагаа угаахдаа эхний хийсэн шампууны хэмжээнээс 1 дахин бага хийж угаагаад дахин сайн массажлаж угаах хэрэгтэй. Аль болох шүршүүрт орохдоо гэдийж урсгаж угаах нь зөв угаалт болно. Доошоо тонгойж угаах нь үсний ургалтын эсрэг сөрж угааж байгаа болохоор аль болох тонгойж угаах хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Мөн үсээ усанд орохын өмнө норгоод шампуунь түрхэж хөөсрүүлж 5-10 минут сайхан массажлаж байгаад шууд усандаа ороод 2 дахь удаагаа угааж болно. Yсийг 5-10 минут угаахад хуйхны цэвэрлэгээ гүйцэд хийгдэх бөгөөд үсийг гялалзуулж эрүүлжүүлж мөн шампууны хэрэгцээт бодисууд шингэж өгдөг байна.

Анхаарах зүйлс:

- Шампунь тань хөөсрөхгүй байна гээд хэт их шампуьндаж угааж болхгүй учир нь шампуний найрлага дахь элдэв химийн бодисууд үсийг хордуулдаг. Тиймээс шампууныг аль болох бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

- Үсээ угаасны дараагаар заавал ангижруулагчаар үсний уганд хүргэхгүйгээр үзүүр хүртэл зайлах хэрэгтэй. Харин тослог үстэй бол байнга ангижруулагч хэрэглээд хэрэггүй.

- Yсээ алчуураар үрж арчих нь хамгийн буруу. Харин алчуураар толгойгоо ороох болон зөөлөн дарах зэргээр үсээ хатаах хэрэгтэй.

Сонирхуулахад, Таны үс хэр эрүүл байгааг үсээ угаасныхаа дараа л маш хялбар мэдэх боломжтой байдаг. Тодруулбал, үснийхээ усыг алчуураар дарж бага зэрэг шингээж авсны дараагаар үсээ дээрээс нь доош самнана. Сам хаа хүртэл самнагдаж зогсож байна тэр хүртэл таны үс эрүүл байна гэсэн үг бөгөөд үлдсэн хэсэг нь өвчилсөн үс юм. Мөн урт үсийг дандаа үзүүрээс нь эхэлж самнаж дайхыг нь гаргаж заншаарай.
Бичсэн: пүрэвханд УАУ | цаг: 21:50 | зөвлөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Маш гоё зөвлөгөө бнс
Бичсэн: Цогзолмаа (зочин) цаг: 18:19, 2022-09-17 | Холбоос | |


Bayrlalaa minii us aimr utgun. Yaj shingen tegshhen boloh ve. Usee ugaasnii daraa aimr huvsiidug zuvluguu uguurei
Бичсэн: hair цаг: 11:41, 2020-04-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)