2018-04-12
Шүдийг хамгаалдаг 10 хүнс
1- Цоохор майлз Цоохор майлз шүдийг 2 аргаар хамгаалдаг. Учир нь майлзыг идэхэд удаан зажлах хэрэгтэй байдаг. Энэ нь илүү их шүлсийг ялгаруулах шалтгаан болдог бөгөөд шүд хорхойтуулдаг нянгуудыг үхүүлдэг. Мөн бүхэл үрийн, ширхэгтэй, хатуу төрлийн хоол эрүүл хүнс нь буйланд массаж хийж, шүд хоорондын завсруудыг цэвэрлэдэг.

2-peynir 2- Бяслаг Бяслаг бол шүдэнд хамгийн сайн нөлөөтэй хүнс. Юуны түрүүнд амны хөндийн PH тэнцвэрийг хамгаалахад тустай. Мөн шүд хорхойтохоос хамгаалж чаддаг. Ялангуяа чихэрлэг хоол хүнс идсэнийхээ дараа багахан хэмжээний бяслаг идэхэд чихэрлэг зүйлсийн шүдийг хорхойтуулах нөлөөг үгүй хийдэг ач тустай.

4-yesil cay 3- Ногоон цай Ногоон цайнд агуулагддаг катесин хэмээх бодис нь амны хөндий дэх нянгуудыг устгаж, мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэй юм. Ялангуяа амны хөндийн хорт хавдрын эсрэг нөөлөө бүхий бодис гэж хэлж болно. Мөн энэ бодис нь амны хөндийн эвгүй /өмхий/ үнэрийг бий болгоход нөлөөлдөг нянгуудыг устгахад тустай.

5-kiwi 4- Киви С аминдэмийн дутагдал ялангуяа буйлыг эмзэг болгож, нян бактерийн эсрэг дархлааг сулруулдаг. Ийм тохиолдолд шүдний ойролцоох эдүүдийн гэмтэлтэй холбоотой зовиурууд илэрч эхэлнэ. Үүнээс урдчилан сэргийлэхийн тулд С аминдэмийг хангалттай хуримтлуулахын тулд киви жимсийг идэх хэрэгтэй. Учир нь бусад жимснүүдтэй харьцуулахад С аминдэм кивид илүү ихээр агуулагдаж байдаг.

3-yogurt 5- Тараг Калциар баялаг тарагны шүдэнд ямар сайн болохыг тоочоод баршгүй. Кальци нь шүдний ойролцоох эдийн гэмтэлтэй хүмүүсийн хувьд үрэвслийг багасгах ач тустай. Мөн кальци, амны хөндийн үрэвслээс үүдэлтэй хөдөлсөн, суларсан шүдийг эмчлэхэд илүү сайн. Кальци нь шүд гэмтэх, унахаас сэргийлэхэд тусална. Хэрвээ та шүднийхээ эрүүл мэндэд анхаардаг бол кальциар баялаг хоол хүнсийг сонгож хэрэглэж заншаарай.

6-maydanoz 6- Ногоон яншуй /Петрушка/ Зарим хоолыг идсэний дараа амнаас эвгүй үнэр гарах нь элбэг байдаг. Тэгвэл хоол идсэнийхээ дараа жаахан яншуй зажилвал амны хөндийн эвгүй үнэрийг дарахад тань маш сайн тусалдаг байна.

7-cilek 7- Гүзээлзэгэнэ Гүзээлзэгэнэ шүд болон буйланд сайнаар нөлөөлдөг. Мөн шүдний чулууг энгийн аргаар хайлуулах агууламжтай. Өөрөөр хэлбэл гүзээлзэгэнэд агуулагддаг зарим төрлийн хүчлүүд нь шүдний чулууг хайлуулдаг байна. Мөн гүзээлзэгэнэ иддэг хүмүүсийн шүд чулуужилтаас хамгаалагдаж байдаг.

8-kuruyemis 8- Хатаасан самрууд Хатаасан самрууд нь шүдний эргэн тойрны нянгууд устгах тослогийн агууламжтай байдаг. Энэ тос нь шүдийг бэхжүүлж, илүү бат бөх болоход тусалдаг, самрын үр нь кальци агуулж байдаг.

9-elma 9- Алим Алимыг хальстай идэхэд шүд бэхжиж, мөн шүдийг сайн цэвэрлэж байдаг. Иймээс алим, лууван зэрэг жимсийг хазаж идэх нь эрүүл мэндэд тустай.

10-zagas 10- Загас Загсанд агуулагддаг хүхэр нь яс, шүдний эд эсийн үндсэн хэрэгцээний нэгд тооцогддог. Ялангуяа загасанд шүдийг хатуу болгож бэхжүүлдэг хүхрийн төрөл агуулагддаг. Иймээс эрүүл сайхан шүдтэй болохыг хүсвэл сард 2 удаа загас идэж байвал зохино.
Бичсэн: пүрэвханд УАУ | цаг: 21:43 | зөвлөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)